Англи хэлний дуудлага сайжруулах үнэгүй 3 аппликэйшн

Та Англи хэлний дуудлагаа сайжруулмаар байна уу?

Дэлхий нийтийн хэл болоод байгаа Англи хэлийг сурах гэж маш олон хүн хичээж цаг зав, мөнгө гээд бүхнээ л зориулж байна. Яагаад Англи хэлийг сурах гэж ингэж хошуураад байгааг та мэдэх үү? Англи хэлийг сурсанаар та өөр нэг цоо шинэ ертөнцийг өөрийн амьдралдаа бий болгож байгаа хэрэг юм. Таны сэтгэлгээний цар хүрээ, мэдээлэл авах орчин, түрүүлж алхах боломж гээд л  бүгд нэг дор цогцлоно гээд боддоо? Мэдээж аливаа шинэ зүйлийг сурахад алдах, буруутах зүйл их гардаг. Тэгвэл Англи хэлийг 2 дахь хэлээ болгон суралцаж байгаа хүн бүрт тулгардаг асуудлуудын нэг бол Англи хэлний дуудлага юм.

Зөв дууддаггүйгээсээ болоод та ярихаас ичээд эсвэл буруу ойлголцоод байна уу?  Тэгвэл бид таньд дуудлагаа сайжруулах хялбар арга санал болгож байна. Одоо үед ухаалаг гар утас ашигладаггүй хүн гэж бараг байхгүй, тиймээс дуудлага сайжруулахад тань туслах дараах 3-н аппликейшнүүдийг та туршаад үзээрэй.

Гадаад багштай Англи хэлний ярианы ганцаарчилсан онлайн сургалт… Дэлгэрэнгүйг…

 

unnamed

 

App 1: Та Play Store- дээрээ “Pronunciation checker” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно.

https://play.google.com/store/apps/details?id=com.app.pronunciation_checker&hl=en

Энэ аппликейшн яаж ажилдаг вэ гэж үү? Маш амархан.

  • Та тухайн үгээ эсвэл өгүүлбэрээ “Tap and enter some text”  гэсэн хэсэгт бичиж оруулаад Американ болон Бритиш дуудлага 2-с сонгоод “Listen” гэсэн хэсэг дээр дараад сонсох боломжтой.
  • Хамгийн авууштай зүйл нь гэвэл та өөрөө тухайн үгээ зөв дуудаж байгаа эсэхээ шалгах боломжтой. “Test” гэдэг дээр дараад  “Tap and enter some text” хэсэг дээр үг эсвэл өгүүлбэрээ бичээд “Speak” гэсэн дээр дарж бичсэнээ уншина. Таныг зөв эсвэл буруу дуудсаныг энэ апп доор нь харуулах болно.
  • Мөн  “Test” гэдэг дээр дараад Hard-хэцүү болон  Easy-Амархан гэсэн сонголтоос сонгон гарч ирсэн үгийг  “Speak” дарж уншин дуудлагаа шалгахаас гадна  “Listen” дээр дарж зөв дуудлагыг нь сонсох боломжтой.

 

test App 2: Та Play Store- дээрээ “English Pronunciation testing” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно.

https://play.google.com/store/apps/details?id=com.ruiyu.englishprotest&hl=en

Энэ апп ч бас хэрэглэхэд хялбар ба дотроо 3 түвшинтэй.

  • Та түвшингээ сонгоод нэг түвшин дэх 10 өгүүлбэр болон хэлц үгүүдийг эхнээс нь микрофоны зурган дээр даран хэлж эхлэх бөгөөд таныг зөв дуудсан үгүйг оноогоор харуулна.
  • Буруу дуудсан тохиолдолд тухайн дуудлага нь ямар үгтэй төстэй дуудагдсан үгийг харуулдаг.
  • Та чихэвчний зурган дээр даран тухайн өгүүлбэр болон үгийн дуудлагыг ч мөн сонсож болно.
  • 10-н өгүүлбэр болон хэлц үгүүдээ хэлж дууссаны дараа таны нийт оноо харагдах ба та тэр түвшин дээрээ ахин эхлүүлэх боломжтой. Өмнөх гарсан үгүүд дахин давтагдаж харагдахгүй. 

 

unnamed (2)

App 3:  Та Play Store- дээрээ “Sounds pronunciation app Free” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно.

https://play.google.com/store/apps/details?id=com.macmillan.app.soundsfree&hl=en

  • За энэ апп бол авиа зүйн тэмдэглэгээ суран дуудлагаа сайжруулах маш сонирхолтой бөгөөд хэрэгдэхэд маш амархан
  • Авиа зүйн тэмдэглэгээ болгон дээр дарахад дуудлага нь дугарна.
  • Авиа зүйн тэмдэглэгээгээр бичсэн үг гарч ирэх ба тухайн үгийг латин үсгээр бичнэ. Үүний дараа зөв эсвэл буруу бичсэн гэсэн тэмдэгт гарч ирнэ.
  • Тухайн үгнийхээ дуудлагыг нь хүртэл сонсож болно.
  • Дээрхийн эсрэгээр латин үсгээр бичсэн үгийг авиа зүйн тэмдэгт рүү хувиргана. Зөв эсвэл буруу бичсэн гэсэн тэмдэгт гарч ирэх ба дуудлагыг нь мөн сонсож болно.

 

За ингээд Англи хэлээ илүү сайн суралцаж яг л унаган Англи хэлтэй хүн шиг дуудлагатай болохын төлөө илүү их хичээгээрэй! Танд амжилт хүсье!

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *